сонирхолтой зүйл
Ким Ю На геометрийн үзүүлэн болжээ
Солонгосын нэрт уран гулгагч Ким Ю Нагийн бие галбирын дүрслэл Америкийн коллежуудын сурах бичгүүдэд орсон байна. Олимпийн аварга бүсгүй математикийн хичээлийн үзүүлэн болжээ. Геометрийн зарчмуудыг тайлбарлахын тулд АНУ-д спортын оддын гэрэл зургийг сурах бичигт байршуулах уламжлал тогтсон билээ. Уран гулгагч Ким Ю Нагийн зураг “тригонометр” бүлэгт хоёр ч удаа тавигджээ. Бүсгүйн биеийг уран гулгалтын үеэр үсрэлт хийхэд хэдий хэрийн налуу булан гардагийг тооцоолох, эргэлттэй үсрэлт хийхэд налуу булан хэрхдэгийг бодож олоход ашиглах юм. Гэхдээ гэрэл зургуудын дор тамирчин бүсгүйн нэрийг тавиагүй байгаа аж. Америкийн хэвлэн нийтлэгчид тамирчин бүсгүйн гэрэл зургийг ашиглах зөвшөөрөл аваагүй хэдий ч уран гулгагч эмэгтэйн төлөөлөгчид зарга хийх бодолгүй байна. Учир нь, үүнээс хэвлэн нийтлэгчид ашиг олохгүй, харин сургалтын зорилгоор хэрэглэж байгаа юм.