Мэдээлэл
1980-аад оны эхээр Австралийн математикч, сурган хүмүүжүүлэгч Питер Холлоран өөрийн орондоо нэгэн математикийн нэгэн тэмцээнийг зохион байгуулжээ. Энэ тэмцээний
- бодлогууд нь сонгох хэлбэрийн тестэн даалгаврууд
- хариуг (хүний оролцоо байхгүй) компьютерээр засдаг тул богино хугацаанд олон сурагчийн материалыг засдаг
гэсэн хоёр үзүүлэлтээрээ уламжлалт математикийн олимпиадаас өвөрмөц ялгаатай байв.
Уг тэмцээнд жил бүр оролцох сурагчдын тоо нэмэгдсээр 1980-аад оны дунд үед 500.000 гаруй австрали сурагч оролцдог болсон байна.
1991 онд дээрх тэмцээний туршлага дээр тулгуурлан Францын математикч Андрей Деледик (Andre Deledicq), Пиерри Воудине (Pierre Boudine) нар Франц улсад зохион байгуулсан явагдсан ба энэ үед 120000 сурагч оролцож байжээ. Тэд Австрали нөхдөдөө хүндэтгэл үзүүлж уг тэмцээнийг “Кенгуру” уралдаан гэж нэрлэсэн байна.
1993 оны 6-р сард Кенгуру уралдааны Францын зохион байгуулагчид Парис хотод “Европын орнуудын хүрээнд уулзалт” зохион байгуулжээ. Тус уулзалтад 8 орон оролцсон байна. (Франц, Беларусь, Унгер, Нидерланд, Польш, Румын, Оросын Холбооны Улс, Испани)
1994 оны 6-р сард ерөнхий чуулганаараа европын 10 улсын төлөөлөлтэй “Кengourou sans frontieres” олон улсын холбоо байгуулав. Энэ холбоо жил бүр хуралдаж “Кенгуру” уралдааны сэдэв, бүх улс оронд явуулах өдөр, уралдааны хугацаа, бай шагнал гэсэн асуудлын талаар хэлэлцэж байхаар шийдвэрлэжээ.
Энэ цагаас хойш “Кенгуру” уралдаанд оролцож байгаа орон, оролцогчийн тоо жил өсөн нэмэгдсээр байна.
Он | Оролцсон орны тоо | Оролцогчдын тоо |
2009 | 46 (Монгол улс албан ёсоор оролцов) | 5.571.560 |
2008 | 42 | 5.106.709 |
2007 | 36 | 4.504.202 |
2006 | 36 | 3.933.935 |
2005 | 36 | 3.449.737 |
2004 | 31 | 3.186.493 |
2003 | 28 | 2.855.989 |
2002 | 27 | 2.565.451 |
2001 | 26 | 2.239.248 |
2000 | 26 | 1.788.280 |
1999 | 24 | 1.465.514 |
1998 | 20 | 1.315.969 |
1997 | 19 | 1.236.298 |
1996 | 13 | 991.201 |
1995 | 12 | 780.443 |
1994 | 8 | 565.100 |
Кенгуру уралдаан яагаад хурдан массыг хамарсны гол нууц нь юу байв?
- “Уйтгартай, хүнд шинжлэх ухаан”-ы чанд хэлбэрээс зайлсхийж, амьд агуулгатай, олон янзын өвөрмөц шийдлээр бодож болох бодлого тавигддаг.
- Аль ч бодлогыг сурагч өөрийн хүчээ дайчилбал бодож чадна. Харин цагийн хязгаарлалттай.
- Сурагчид бодлого бодох явцад сэтгэл зүйн стресст орохгүй ба математикийг амьдралд хэрэглэж болно гэсэн урам зоригийг бадраадаг.
- Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, оновчтой зөв шийдвэр гаргах чадвар суулгах
- Масс сурагчдад зориулсан
зэрэг үзүүлэлтүүд нууцын гол зангилаа болж байна гэж дэлхийн сурган хүмүүжүүлэгчид дүгнэсэн байна.
Монгол улсын сурагч бүр 2009 оноос эхлэн “Кенгуру” олон улсын математикийн уралдаанд оролцох эрхтэй болсон билээ.
Олон улсын математикчдын шинжээчдийн багаар сонгогдсон хөнгөнөөсөө хүнд рүү шаталсан сонгох тестийн 24 – 30 даалгавраас бүрдэх (Монгол хэл дээр орчуулагдсан) сэдвээр 3 – 11-р ангийн сурагчид уралдаж өөрийн билэг авъяасыг сорино. Уралдаанд оролцсоноор ердийн сургуулийн багш, сурагчид орчин үеийн дэлхийн математик боловсролын түвшин, чиг хандлагыг мэдэх чухал ач холбогдол оршиж байна.